ФОТО МЭДЭЭ: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр

2021 оны 09 сарын 20

Өнөөдөр Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр тохиож байна. Дэлхийн олон улс, хотууд төдийгүй Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь ил задгай хог хаях болон ангилах юм. Нийслэлд жил бүр бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээний 7-8 ажлыг зохион байгуулдаг.

Эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг тохиолдуулан НЗДТГ, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын Холбооны төлөөлөгчийн газар зэрэг байгууллага хамтран Сэлбэ голын ай сав дагуух хогийг цэвэрлэх сайн дурын арга хэмжээ зохион байгууллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top