Иргэний болон жолоодох эрхийн үнэмлэх ЦАХИМЖЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

E-Mongoliа платформын шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.

Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм. Нэвтрэх зааврыг дараах видеогоос үзнэ үү.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантулга(202.126.88.143) 2021 оны 10 сарын 03

Болоо болоо

0  |  0
Гантулга(202.126.88.143) 2021 оны 10 сарын 04

Ок

1  |  0
Гантулга(202.126.88.143) 2021 оны 10 сарын 03

Схн

0  |  0
Гантулга(202.126.88.143) 2021 оны 10 сарын 03

Болож байна ш дээ

0  |  0
Top