Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан хаагчдад зориулан анхан, давтан, мэргэшүүлэх чиглэлээр авлигын эсрэг сургалтыг зохион байгуулдаг. Өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр 2021 онд төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад зориулан авлигын эсрэг анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Сангийн яам, Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Соёр урлагийн газар, Биеийн тамир, спортын хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Багануур дүүргийн ЗДТГ, Орхон, Сүхбаатар, Дорнод, Архангай, Говь-Алтай аймгийн ЗДТГ болон харьяа агентлагуудын 400 орчим албан хаагч хамрагдлаа.
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдын сургалтаар авлигын ойлголт, мэдлэг өгөх, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, харилцааны талаарх агуулга бүхий цогц мэдлэг олгодог юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хүмүүжил нь зөв тогтсон,сэтгэл нь үнэнч, үйл нь шудрага хүн тэр авлигийг авахгүй л дээ. Д. Равжаа хутагт: Итгэл сүжиггүй бол хуврага болж чадахгүй, санаа үнэнч бол хулгайч болж чадахгүй, ухаан мулгуу бол сургаал өгч чадахгүй хэмээсэн гэдэг. Одоо авлигын эсрэг сургалт гэхээр санаа үнэнч хүмүүс төрд ордоггүйн баталгаа юм даа. Нөгөө талаас өнөөгийн эрхтэн дархтнууд хэлэх, хийх хоёр нь эсрэг байдгийг нь бодолцвол авлигад хэрхэн сургах вэ гэсэн үг ч юм болов уу?