Тусгай хамгаалалттай газраас дархан цаазат амьтан агнажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Улсын тусгай хамгаалалттай газарт хандгай агнасан хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт байх Монгол Улсын тусгай хамгаалалтад орсон газар болох Тэнгисийн гол гэх газраас нэг тооны хандгай агнасан байна. Энэ хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба холбогдох этгээдүүдийг эрэн хайж байгаа аж.

Хандгай нь дархан цаазат амьтан бөгөөд хэрэв дээрх амьтныг хууль бусаар агнавал Ан амьтны тухай хуулийн дагуу 20 сая хүртэлх төгрөгийн торгууль оногдуулдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.188.43) 2024 оны 05 сарын 08

NUGUU MANGAR SAID NI BUUDAAD BAI GEED DEEREES NI URIALAAD BAIHAD

1  |  0
Top