Энэ оны гуравдугаар улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 284 мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах гэмт хэргийн 11.9 хувь нь дангаар, 88.1 хувь нь бусад гэмт хэрэгтэй давхар зүйлчлэгдэн шалгагдсан байна.
Тодруулбал, 32 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, 26.4 хувь нь залилах, 9.6 хувь нь хөрөнгө завших, 8.8 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргүүдтэй давхар шалгагджээ.
Сэтгэгдэл ( 0 )