Йоркширын эрэгт хавчнууд гарч иржээ

2021 оны 10 сарын 28

Их Британийн зүүн хойд хэсгийн Йоркширт олон мянган хавч хэлбэрт амьтад эрэг дээр цацагдан гарч иржээ.

CNN телевизийн мэдээлснээр нутгийн оршин суугчид Марске-бай-зе-Си тосгоны эрэг амьд болон үхсэн олон төрлийн хавчнуудаар дүүрсэн талаар ярьсан байна.

Их Британийн Хүрээлэн буй орчны агентлагаас “Байгаль орчин, загас агнуурын төв, Зүүн хойд эргийн удирдах газартай хамтран хэдэн зуун үхсэн хавч далайн эрэг дээр цацагдан гарч ирснийг олж тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Йоркширийн захиргаанаас энэ үйл явдал ихээхэн түгшүүр төрүүлж байгааг мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top