Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-д татваргүйгээр автомашин нийлүүлсэн, түүнийгээ худалдан борлуулж, хууль бусаар ашиг олсон гэх үндэсдлэлээр шалгаж байгаа.
Тэрбээр Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд дээрх хэрэгт холбогдсоноос нь үүдэж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар түүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан байдаг.
Улмаар өнгөрсөн 2019 онд Д.Мөнх-Эрдэнэ нь консулын ажлаа хүлээлгэн өгч монголд ирсэн бөгөөд түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад, Д.Мөнх-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн “Жийп сервис” компанийн оруулж ирсэн өндөр үнэ бүхий автомашиныг дипломат эрхээ ашиглан БНХАУ руу татваргүйгээр нэвтрүүлж, ашиг олох зорилгоор бусдад худалдсан болох нь батлагдсан аж.
Хуульд зааснаар дипломат төлөөлөгч болон төлөөлөгчийн газрын албан хаагчид нь оршин суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулж, албан хэрэгцээндээ ашиглахыг зөвшөөрсөн байдаг.
Харин Д.Мөнхсайханы хувьд, нэг биш хоёр автомашин татваргүй нэвтрүүлсэн гэдэг нь хэргийг шалгах үндэслэл болсон гэх бөгөөд тэрбээр нэг автомашиныг нь БНХАУ-ын иргэнд худалдаж, нэг нь одоогоор консулын газарт ашиглах боломжгүйгээр битүүмжлэгдсэн байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, энэ хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж дууссан бөгөөд Д.Мөнхсайханыг яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор хэргийг хяналтын прокуророос хянаж байгаа ба тун удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Ийнхүү түүний хэрэг жил гаруйн хугацаанд шалгагдаж, шүүхэд шилжих болсонтой холбоотойгоор сүүлийн үед тэрбээр намынхантайгаа дотночилж уулзах болсон гэнэ. Дээрх хэргийг өөрийн талд шийдвэрлэхийн тулд “Plan-Sum” буюу эрх баригч намын эсрэг явуулах төлөвлөгөөний дагуу шүгэл үлээгчийн дүрээр ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг мэдээлэл ч байгаа юм.
Сэтгэгдэл ( 9 )
Мөнхсайхан болоод явчихлаа сэтгүүлч ээ
шударга дүрийн баг өмссөн нэг худалч, хулгайч л байна. хэргээ нуухын тулд тэмцэгч болж хувирсан амьтан......
Шударга хүнийг ингэж нухчин дарж бгаа юмуу
Уг бидний дуу хоолой болж байлаа энэ хүний машин зарсан хэрэг нь их том хэрэг болж ялаа л эдлэж чимээгүй болгох байх даа
Ганц машин зарсан гээд гэмт хэрэгтэн үү
yaxavdee 1 mashin unen yum yarisan xuntei
Би тэгэж бодохгүй байна. Мөнхэрдэнэ сайн хүн биш гэдгийг гадарана. Тэр машин гааль татваргүй энэ тэр бол эртний хэрэг. Тэр үед нь шалгаж энэ тэр болоогүй намдсан юмдаг. Харин одоо цовхчоод ирэхээр нь сөхөж энэ хэрэгээр амыг нь барих гэж л байгаа байх. Ер нь энэ захиалгын ийм хэрэг үүсгэж шалгадаг нь өөрөө гэмт хэрэг шүү.
Даан ч тэгнээ тэгнэ,гэнэтхэн л хавханд орсон өмхий хүрэн шиг л цовхчоод унасан юм, ийм байдалтай болоод л тэмцэгчийн дүрээр цовхчиж эхэлж л дээ
наад новш чинь хөгийн хулгайч шүү