Гэр оронгүй иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүллээ

2021 оны 11 сарын 11

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг  өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.  
 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж,  хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж,  гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс  96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа  төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү,  элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын  түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.164.3) 2021 оны 11 сарын 11

Mgl hun bur ger orontoi eruul bgaasai da Mgl hun ugnaa zovj amdrah uls bich de thuuhun ard tumnee tur avaad yavj chadahgui bga yum da ⁉️

0  |  0
Dr. louis(104.223.98.177) 2021 оны 11 сарын 11

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэг эсвэл whatsapp 60166647826\nИмэйл: dr.louisclinic@gmail.com\nWhatsApp: 60166647826\nҮнэ: $650,000 доллар

0  |  0
Top