Польшийн хүчнийхэн хил дээр өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тус улсын хууль, хүчний байгууллагынхан Беларустай хиллэх хил дээр өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа талаар мэдэгдлээ.

Polskie Radio 24-ийн мэдээлснээр Анджей Дуда Польшийн Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ Хилийн алба, цэрэг дайчид, цагдаагийнхан болон бусад албад өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг онцолжээ.

Польшийн Ерөнхийлөгч хүчний байгууллагынхны мэргэжлийн ур чадвар, тууштай байдалд талархлаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий “Хэрэв цагаачид дайрахыг оролдвол Польш улс Беларустай хиллэх хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдээ хаана” гэж мэдэгдсэн юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Беларус, Польшийн хил дээр үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, талуудыг цагаач, дүрвэгсдийн хүний эрх, аюулгүй байдлыг хангахыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргасан билээ.  

Польш, Беларусын хил дээр 3000 орчим хууль бус цагаач, дүрвэгч байгаа юм. Ойрх Дорнод болон Африкийн орнуудаас ирсэн олон мянган дүрвэгч Польшоор дамжин Герман, Бельги, Нидерланд руу гарах найдвар тээжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(66.181.161.51) 2021 оны 11 сарын 12

яандаа дэлхий

0  |  0
Top