Польш, Беларусийн хил: ДЭМБ дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Беларус, Польшийн хилийн бүс дэх “Брузги” төвд байрлаж буй дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж хүргүүлжээ.

ДЭМБ-ын Минск дэх төлөөлөгч Олег Дубовикийн мэдээлснээр, тусламжийн багцад шингэн саван, шүдний оо, нойтон салфетка зэрэг ариун цэврийн хэрэгслээс гадна ковидын халдвараас сэргийлэх зориулалт бүхий амны хаалт, гар ариутгагч зэрэг багтжээ.

Үүнээс гадна ДЭМБ шаардлагатай эм, бэлдмэл хүргүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн ням гарагт “Брузги” ложистик төвд байрлаж буй дүрвэгсдээс 100 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний дунд хүнд хэлбэрийн ковидын халдварын оноштой өвчтөнүүд байгаа аж.

Top