Элчин сайд Катерине Ивкофф АТГ-ын даргатай уулзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катерине Ивкоффыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайд Ивкофф тус байгууллагын авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигын гэмт хэргийн мөрдөн шалшах ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчны талаар тодруулан, харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ивкофф тус байгууллагын хэлтэс, албадаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, цаашид албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top