ОХУ-ын Төрийн думын гишүүн Евгений Фёдоров хүүхдүүдийг түргэн хоол, чихэрлэг ундааны рекламд тоглуулахыг хориглох санал гаргажээ.
Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкод хаягласан захидалд “Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, хоол тэжээлийн муу зуршилтай болохоос сэргийлж түргэн хоол, чихэрлэг ундаа үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаагаа хүүхдүүд рүү чиглүүлэх, тэднийг рекламны дүр болгох эрхийг хязгаарлах нь зүйтэй” гэж өгүүлжээ.
ОХУ-д хуулийн дагуу хязгаарлалт байдаг ч түргэн хоол, чихэрлэг ундааны компаниуд хүүхдүүдийг рекламдаа тоглуулдаг юм. Харин согтууруулах ундаа, зэвсэг, тоглоомын рекламд хүүхдүүдийг тоглуулах нь ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу хориотой байдаг.
Хойд хөршийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч нар өмнө нь ч түргэн хоол, чихэрлэг ундааны байнгын хэрэглээ нь эрүүл мэндэд, тэр тусмаа хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг олны анхааралд хүргэхээр ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
neeh tom tom bugstui hugshin yumnuud idej uuj baigaagaa gaihuulaad hoohon huuhed shig mangarch yum uu gemeer,,
yag zuv 1 joohon huuhduud yamar tsalintai baishdee,dandaa mungu nehdeg gazarin reklamd gargana,neeh ih mungutui ayatai bi tulchiich gej baih shig 1 muu nusan buu,yaasan ch ih duusdaggui mungutui yum,neeh l ih az jargal bayar bayasgalan yag unendee tsaana ni mungu l yarigdaj baigaa,teriig ni yeruus haruuldaggui neeh l ih bayarlasan hairlasan ulsuud,tenegch yum shig,