Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 72 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 18 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 16 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” ХХК, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын нийт 300 мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харьяа хилийн боомт дахь албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнийг ХАСХОМ бүрдүүлэлт, хяналтын цахим системд шинэчлэн бүртгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яг юу хийгээд байдаг байгууллага юм вэ дээ\n