Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Япон улсын иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Монголын хууль, хяналтын байгууллагад хандан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан байна.
Уг гомдлыг Савада Хидео Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамаар дамжуулан АТГ-т хүргүүлснээр тус газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.
Харин энэ талаар Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-т олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Х.Бат-Ялалт АТГ-т намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсан. Намайг АТГ-т өгөх өөр бусад хүмүүс байвал шалгуулахад бэлэн” гэж сошиал хуудаснаа тайлбар хийжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хотгор шанагыг зарсан хулгайч хэзээ шоронд орох вэ
Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.