АТГ: Оффшор бүсээс 20 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Өнгөрөгч 2021 онд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах чиглэлээр хийгдсэн ажлууд түүний үр дүнгийн талаар тодрууллаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.

Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн. Тухайлбал, 2021 онд хатуу хөл хорио тогтоосон 40 гаруй хоногт мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ зогссон. Түүнээс хойш хэргийн оролцогч нар өвчний халдвар авах, хавьтал болох зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа.

Хэдийгээр амаргүй цаг үед ажилласан ч мөрдөн шалгах ажиллагаанд зарим тодорхой ахиц гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өмнөх 2020 оноос 17.2 хувиар өссөн. Авлигын гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд дараалан 10 гаруй хувиар тогтмол өссөн нь мөрдөгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл сайжирч буйн нэг илрэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт оны эцсээр 96 хувьтай байна.

2021 онд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүд өмнөх оныхтой ижил түвшинд байгаа мэт боловч авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 30.6 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлтэд чанарын ахиц гарсан. 2021 онд нийт шалгаж шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлт. Авлигатай тэмцэх газраас 2021 онд мөрдөн шалгасан хэргүүдээс 160 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. 2019 онд 68, 2020 онд 114 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсантай харьцуулбал 40 гаруй хувиар өссөн.

Мөрдөн шалгах хэлтсийн үндсэн зорилго бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил байдаг. 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь 2.7 дахин өссөн үзүүлэлт болж байна.

2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WAN KEI(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
WAN KEI(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
zzz(5.67.14.225) 2022 оны 01 сарын 25

bullshit

0  |  0
Top