Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, зээлийг зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар тус банкнаас олон нийтэд мэдээлсэн.
Улмаар нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсний дотор БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани багтсан байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгаа юм.
Тэгвэл энэхүү мэдээллийг ил болгосон сэтгүүлчдийг өчигдөр (2022.01.25) Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэр бүл салгасан тул ална” хэмээн сүрдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий сэтгүүлчид өнөөдөр /2022.01.26/ хэвлэлийн хурал хийлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд энгийн иргэд бус улс төрчтэй хамаарал бүхий компаниуд байгааг бид олсон. Х.Баттулгын зөвлөхөөр 19 настайгаасаа эхлэн 14 жил ажилласан залуу 113,9 тэрбум төгрөг аваад төлөөгүй. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн төрсөн хөвгүүдийн нэр дээрх компаниар дамжуулан 43,2 тэрбум, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир эхнэрийнхээ хамаарал бүхий компаниар их хэмжээний зээл авсан. Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хамаарал бүхий "Нүүдэлчин групп" хэмээх компаниар дамжуулан 17,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг компанийг одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Уг компани 2018 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй. Сэтгүүлч У.Оргилмаа уг мэдээллийг рэтивит хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа болон манай сайтыг ална хэмээн сүрдүүлсэн" гэсэн юм.
Сэтгүүлч У.Оргилмаа "2022.01.24-ны өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна" гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Отгонбаярын сүүлд суусан эхнэрийн 17 тэрбумаас илүү жэнкогийн туслах нэрээр авсан 100 гаруй тэрбум жин дарж бхад энийг огт бх ёстой зүйл мэт анхаарлыг өөр зүгт чигдүүллээ мөнгий нь хувааж аваад банкыг нь дампууруулдаг процесс жүжиг кино 1990 оноос хойш моодонд орсон биз дээ агуу ардчиллын буруу буян биздээ
Байнга л бөөн бөөн мөнгөнд холбогддог хүнийг..ДЭВШҮҮЛЭЭД Л ЯВААЛ БХИЙМАХ
Ё.Отгонбаярын 2 дахь албан ёсны эхнэр Ш.Батнасан гэж хүүхэн гэж байна
Es ,zuigui buduuleg luivarchdaas bolj bid ulam yduurdag. Uneniig ilchlech deer dandaa daramtalj alna, odoo bid yaaj amidrach um be. Otgonbayar , tuunii al echneren um be dee !!! bugdiin schalgaj or schiree avaachee yagaad iim olon jil ed nariig davraaj oogschuulsen um , olon chun l chamarsan um schigee il tod schalgaj ter setguulchded medegd. Er n bid nechel chatuutai temchene schuu
Өдий наслаж ,эрх мэдэл, албан тушаалын амтыг үзэж үзчихээд ийм тэнэг үйлдэл хийнэ гэдэг цэвэр өөрийнх нь буруу л даа. Тэгэхдээ заригийн хүүхнүүд шударга хүмүүс мөн үү.
Ё отгонбаяр их ёс зүйгүй улс төрч гэдгээ харууллаашд үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж үнэн үг шүү өрөө төлөхөө бод цагаан гартаан
Худалдагдсан сэтгүүлчидийг өмөөрөх шаардлагагүй. Танарыг алсан ч багадах л хүмүүс. Та нар яагаад циркийн ёс бус хувьчлал, элдэв шударга бус зүйлийн хажуугаар хараагүй сонсоогүй мэт мөнгөөр идүүлж явдаг мөртлөө өөрсдийг нь нэг ална гэнгүүт сүржигнээд унав. Наана чин улс төрийн ашиг хонжооны захиалга мөнгө л үнэртээд байгаа биз. Ичихээ больсон ёс зүйгүй сэтгүүлчид больцгоо. Мөнхэрдэнийг дэмжээгүй байж зүгээр л зайлцгаа.