ОХУ-ын Ленинград мужийн Ки́нгисепп хотын шүүхийн хэвлэлийн албанаас Эстони, Оросын хил дээр Эстониос ачуулсан Монголын нэг контейнер ачааг саатуулснаа мэдээллээ.
Гаалийн үзлэгээр контейнерт 19 тонн брэнд виски, тус брендийн логотой богино цамц, үүрдэг цүнх байсан байна. Цамц, цүнхийг гаалийн мэдүүлэгт бичээгүй байсан бөгөөд шалгалтаар хуурамч бараа гэдэг нь тогтоогджээ. Байцаагч нар цамцан дээрх лого оригоосоо өөр, мөн тус брэнд үүрдэг цүнх хийдэггүйг тогтоож, хураан авсан байна.
Шүүхээс 190 цамц, 138 цүнхийг устгах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 1 )
манайхан дандаа хуурамч бараа олж бие бменээ хуурдаг муухай монголчууд даа