Турк “Bayraktar” нисгэгчгүй онгоцыг Украинд нийлүүлснийг том алдаа гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Туркийн Vatan (Эх орон) намын Ерөнхий нарийн бичгийн дарга Догу Перинчек Турк улс “Bayraktar” нисгэгчгүй аппаратыг Киевт нийлүүлснийг том алдаа гэж үзжээ.

Догу Перинчек ““Bayraktar” нисгэгчгүй аппаратыг Украинд нийлүүлэх нь алдаа болно гэж Vatan нам нэг бус удаа мэдэгдэж байсан” гэв. Энэ зэвсэглэл нь эцсийн бүлэгт зөвхөн Оросын эсрэг биш Туркийн эсрэг ч ашиглагдсан гэдгийг Vatan намын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин, Турк улсууд “Bayraktar” нисгэгчгүй аппаратуудын үйлдвэрлэлийг Украины газар нутаг дээр өргөжүүлэх зөвшилцөл байгуулсан талаар мэдэгдсэн билээ.

Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб аравдугаар сарын 26-нд цэргийнхэн Донбасст анх удаагаа Туркийн нисгэгчгүй аппарат “Bayraktar”-ыг хэрэглэсэн талаар мэдэгдсэн юм. Дараа нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг мэдээллийг баталсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Киев “Bayraktar” нисгэгчгүй аппарат хэрэглэсэн асуудалд анхаарал хандуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 02 сарын 12

ER N BOL TURK LAV L OROSIIN TALD L LAV BISH..

0  |  0
Top