Турк улс Украины үр тариаг 25 гаруй хувиар хямд үнээр худалдаж авахаар төлөвлөж байна гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Вахит Киришчи мэдэгджээ.
Түүний хэлснээр, Анкара Украины үр тарианы экспортыг сэргээхийн тулд Украины боомтуудыг нээх чиглэлээр идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Турк улс Украинтай үр тариаг 25 гаруй хувийн хямдралтай үнээр худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Украины тал аюулгүй байдал, бүтээгдэхүүний экспортын тал дээр Турк нь арбитрын үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж Киришчи онцолжээ.
Энэ долоо хоногт Турк улсад Украины үр тариаг дэлхийн зах зээлд нийлүүлэх асуудлаар хоёр чухал уулзалт болно. Нэг нь Истанбул хотод ОХУ, Украин, Турк, НАТО-гийн төлөөлөгчдийн оролцоотой болох юм. Энэ уулзалтаар Украины үр тариаг далайгаар тээвэрлэх явцыг ажиглах төвийг байгуулах асуудлыг хэлэлцэнэ. “Ногоон коридор” нээх асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Анкарад хэлэлцэхээр төлөвлөж байна.
Украин дахь нөхцөл байдал болон Оросын эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээнүүд үр тарианы нийлүүлэлтийг тасалдуулж, улмаар дэлхийн олон улсад хүнсний хямрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлээд байна. Энэ он гарснаас хойш цагаан буудай, эрдэнэ шишийн үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн. Тавдугаар сарын 21-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаан дээр дэлхийн хэмжээнд арван долоо хоногийн хэрэгцээг хангах улаан буудайн нөөц үлдээд байгаа тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Туркууд ийм л хогийн хөгийн ард түмэн дээ гэтэл манай томчууд сүжрээд ЕСАЙДАА БОДОГТУН ТУНГААГТҮН туркишийн нислэгийг нэм гээд байлуу чамд сахал Батэрдэнэ зөвлөсөн үү тэр хахууль авсан