Антальяд болох ОХУ, Украины уулзалт ДЭВШИЛД ХҮРНЭ гэж найдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Турк улс энэ сарын 10-нд Анталья хотод хийхээр төлөвлөсөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хэлэлцээгээр талууд дэвшилд хүрнэ гэж найдаж байна.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн мэдээлснээр уулзалтыг Анталья хотод болох Дипломат форумын хүрээнд зохион байгуулахаар болж, талуудтай тохиролцсон байна.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоганы санаачилгаар зохион байгуулагдах тус уулзалт бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Хамгийн гол нь цэргийн ажиллагааг зогсоох асуудал юм гэж  Чавушоглу онцолжээ. Тэрбээр тус уулзалтад мөн оролцох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оч(66.181.161.118) 2022 оны 03 сарын 10

Зөв дөө

0  |  0
Top