Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хүчингийн хэрэг гарч, өсвөр насны хүүхэд жирэмсэлсэн онц ноцтой хэрэг гарлаа.
Тодруулбал, Завхан аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг, 12 настай охин хүчирхийллийн улмаас бие давхар болсныг энэ сарын эхээр эмнэлгийн байгууллагаас тогтоосон байна.
Гэтэл энэ хэргийн талаар Завхан аймгийн удирдлагууд болон аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынхан нь хүртэл өнөөдөр ямар ч мэдээлэлгүй сууж байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн ... сумын Засаг даргатай холбогдож болсон явдлын талаар тодруулахад “Ийм хэрэг гарсныг бид мэдээгүй. Өнгөрсөн баасан гаригт сумын Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, тайлан тавьсан. Энэ үед хүчингийн хэрэг гарсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Тосонцэнгэлээс хоёр цагдаа ирэх сурагтай байсан ч одоогоор төвөөс ямар нэгэн цагдаа ирээгүй байна” гэдэг хариулт өглөө.
Бага насны хүүхэд сургуулийн орчинд хүчирхийллийн золиос болж, жирэмсэлсэн онц ноцтой хэрэг гарсан байхад Сургуулийн захиргаа, хүүхдийн зөвлөл, цаашлаад сум, аймгийн удирдлагууд хохирогч хүүхдийг хамгаалалтад авах байтугай хэрэг гарсан үгүйг ч мэдэхгүй байгаа нь төрийн байгууллага, албан хаагчид, төрийн аппарат хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгааг тодоор харуулж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг Zindaa.mn үргэлжлүүлэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 22 )
Mongoliin ireeduid sanaa tavihgui l bn daa. Zahiral n ch ter, darga nar n ch ter. Hugjil geed yariad bgaa, hugjliig avch yavah hunee hamgaalah heregtei .
угаасаа энэ сургуулийн захирал тийм дураараа ажилчдаа солиж хольдог хүн яаж байрны хүүхдэд анхаарал тавих бэ дээ хайран сайхан охин төр засаг гэж бна уу
Үеийнх нь банди нар байвал та нар бас л улс төр ярихуу ...
17 ч хүрээгүй 11 р ангийн сурагч охин айлын бэр болчихоод сургуульдаа хадмынхаасаа яваад байх юм болдог хэрэгүү хадамууд болон өөрийнх нь эцэг эх нь зөвшөөрчихсөн ийм байдалд ямар аргаар зохицуулдаг вэ бусаддаа нөлөөлхүү сургууль нь яадын бол хуулинд яаж зохицуулдаг вэ уб хотод шүү
МАН ШАХААНЫ 16 ДАРГАА ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨХ ВЭ?
Хохирогч өөрөө хэлээгүй,эсвэл хэн нэгэнд хэлж мэдэгдээгүй бол удирдлага,сургууль нь яаж мэдэх юм бээ.сав л хийвэл удирдлага руу буруу чихэх санаатай.мэдсэн ч хав дарчихаад дараа нь баригдсан бол ёстой өөр хэрэг ш дээ
Холбоотой этгээдийг 20 жил.....
erchuudiin soel bolovsrol es surtahuund iheehen anhaarahgui bol hot hodoogui hetsuu bolson.ohin huuhdee bairand suulgaj surgana gedeg mash ersdeltei.
Удирдлагуудын толгой хөлдүү л бна даа
Bairni bagsh n bhaa
hairan jaahan ohin
Засаг дарга нь жирэмслүүлсэн гэсэн
Энэ харагдаж буй дотуур байр бол үнэхээр дажгүй юм. Хөдөөгийн сургууль гэхэд. Харин дотор нь намын шахааны хэдэн мал л ажиллаж байдаг хэрэг байх.
Ээ бурхан минь. Юу вэ.
ХӨӨРХИЙ ЖООХОН ОХИН. СУРГУУЛИЙН ЗАХИРГАА МУУ АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗДЭГ ШҮҮ ИЙМ НӨХЦӨЛД.
Хэн нэгэнд хэлээгүй харагдаагүй д бол удирдлагууд яаж мэдхэвдээ. Улс төржүүлээд л сэвэх санаа гарах юм даа. Мэдсэн нь бүүр нийлж хээр аваачааад буудттал тоодоггүй юм байна лээ.
Хөдөө байгаа энэ эргүүнүүдийг яах вэ толгойн дотор нь дандаа секс бодоостой бодлого хэрэгжүүлэхгүй бол хэцүүдэж дуусаж байгаа байна 12настай жоохон охинтой хүртэл хурцал үйлдэж байх гэж дээ.....
Kk tsaadah n barigdaagui bol heseg bavaltsah l bsan bh
Олон хувийн дээд сургууль чинь хөдөөний эрчүүдийг малтайгаа хурьцдаг болтол нь хагсрааж хатааж байна шүү. Төрийн бодлого чинь гажсаны нэг хэлбэр.
nuudalchan soyol
Ямар сум юм бэ, зарлаач. Юуг нь нуугаад байгаан?
Хөдөөгөөр дүүрэн ганц бие залуучууд ,охидууд нь байхгүй бүгд хотруу явцгаасан. Хөдөөгийн малчид охидуудаа хөдөө байлгаж хөлдүү дүнхүү эрчүүдэд хүчирхийлүүлсэн байхаар ямар нэгэн аргаар хотруу ЯВУУЛАЖ байна