Хөгжлийн банктай холбоотой хаагдсан хэргийг СЭРГЭЭН ШАЛГАНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгчээ.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан байна.

Улмаар эдгээр хэргүүд дундаас сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарахаар болжээ.

Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судалж байгаа аж. 

Өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гонгор(103.111.68.3) 2022 оны 02 сарын 17

Өмнөх зөрчлүүд ихэнх нь хууль бусаар хамгаалагдсан байгаа. Авилгалаа аль хэдийн авч идчихсэн байгаа

1  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 02 сарын 17

Энэ чинь харин маш зөв алхам болж байна. Амжилт хүсье

1  |  0
Top