Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой албан бичиг ирүүлсэн байдаг.
Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ асуудал дээр хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өчигдөр (2022.2.16) тус газраас хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд шилжсэн 73 аж ахуйн нэгжийн нэрсийг нээлттэй зарласан юм.
Эдгээр зээлдэгчдийн дотор Чингис хаан банк багтсан байх ба Хөгжлийн банкнаас зээл авахдаа давуу байдал үүсгэсэн эсэх, бусдад авлига өгсөн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоох чиглэлээр шалгагдаж байна.
Тэгвэл Чингис хаан банкны удирдлагуудыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст давхар шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Чингис хаан банкны удирдлагууд Хөгжлийн банктай хийсэн гэрээгээ зөрчиж, зээл авахдаа барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан, борлуулсан нь гэмт хэргийн шинжтэй байгаа тул ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас аргагүй болжээ.
Чингис хаан банкны хувьцааг “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг. “Ньюстандарт финанс” ХХК-ийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан гэж хүмүүс бий.
Хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд нь Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч бөгөөд энэ хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Чингис хаан банк 2019 онд Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч өнгөрсөн хугацаанд зээлийн төлөлт хийгээгүйгүй гэх ба одоогийн байдлаар тус банканд 37 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа юм.
Түүнээс гадна Чингис хаан банканд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.7 тэрбум төгрөг байгаа ба Засгийн газар өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг эргүүлэн авч чадаагүй сунжирсаар байгаа.
Энэ асуудлаар удахгүй хууль, хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл ч байна.
Сэтгэгдэл ( 7 )
Алнаа, та нарыг. Зээлээ төлөхгүй, та нар миний зээлийг төл. Эхнэр бид хоёрыг салгавал алнаа. Хаа байгаа газар чинь очиж ална. Заригтай чинь ална. Би хорсож байна. Би зээлсэн мөнгөөрөө тансаглах гэж авсан. Төлөх гэж аваагүй. Алнаа.
Ё.Отгонбаярын авгай нь Хөгжлийн банкнаас 18 тэрбумыг авсан гээ биз дээ. Гэр бүлээрээ банк дээрэмдсэн новшнууд.
Ё.Отгонбаярын хадам эгч Ш.Бүтэд
мөнгөавах ч өнгөрсөн хэрэг болж дээ батхүү шиг хэдэн жил яваад дуусах ирээдүй харагдаж байна
эд нарыг одоо яах бол цаашдаа
Bataa gej saihan luivarchin bainaa suljeeg ni uhval saif Hurlee metiin MAN tai shuud holbogdono
ene bataa gedeg luivsrchin Hanhils iig. barisan gee bizdee. unen muu barilga