Германаас АНУ руу тансаг зэрэглэлийн автомашин тээвэрлэж явсан “Felicity Ace” хөлөг онгоц Атлантын далайд Азорын арлууд орчим шатаж байна.
Хөлөг дээр гал гарсан шалтгааны талаар одоогоор мэдээлээгүй байна. Хөлөг онгоцны багийн 22 гишүүнийг аварсан ба хөлөг жолоодлогогүй болжээ.
4000 автомашин тээвэрлэх хүчин чадалтай хөлөг Porsche болон “Volkswagen Group” компанийн бусад тансаг зэрэглэлийн автомашин тээвэрлэж явжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, тус онгоц 189 Bentley, 1,100 Porsche тэр дундаа Porsche Boxster Spyder загварын автомашин тээвэрлэж байжээ.
Германы Эмден боомтоос энэ сарын 10-нд гарсан хөлөг онгоц АНУ-ын Род Айлэнд мужид энэ сарын 23-нд ирэх ёстой байжээ.
Панамын далбаатай тус хөлгийг Японы “Mitsui O.S.K. Lines” тээврийн компани ажиллуулдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн хэмжээнд тансаг зэрэглэл гэж байдаггүй ийм хэллэгийг зөвхөн үхэр монголчууд хэрэглэдэг бөгөөд тэр нь юу ч биш хоосон зүйл ажгуу. Техникийн үзүүлэлт хурд хүч тохижилт сайтай машинууд байж болох юм. Тансаг зэрэглэлийн өвчин намдаах эм олж уугаарай үхэр монголчууд аа.