Mercedes-Benz тансаг зэрэглэлийн “Mythos” загвар гаргана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 24

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани “Maybach” загвараас өндөр үнэтэй шинэ загвар гаргахаар төлөвлөж байна.

Мotor1.com. порталд мэдээлснээр, хэт тансаг зэрэглэлийн “Mythos” загвар нь 2025 онд гарах аж. Mercedes-AMG SL суурин дээр гарах шинэ загвар нь эл загвараас онцгой дизайн, тансаг интерьер, хүчтэй хөдөлгүүр, дэвшилтэт технологиор ялгарна. “Mythos” автомашиныг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд үнэ нь дор хаяж 300 мянган ам.доллар байх аж. Анхны автомашинууд 2026 онд хэрэглэгчдэд хүрэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top