Хэзээ ч экологийн автомашин болох гэж өрсөлдөж байгаагүй “Бентли” автомашинууд хүчтэй мотор /бензин/, тансаг салоноороо ялгардаг. Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц “Бентли”-г 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт бүрэн шилжих зорилго тавихад хүргэжээ.
Харин шилжилтийн хугацаанд “Bentley Motors” үйчлүүлэгчиддээ хосолсон хөдөлгүүртэй загваруудаа санал болгох гэнэ.
Эл шийдвэр гаргахад “Bentley Motors” гэхээсээ илүү түүнийг эзэмшдэг Германы “Volkswagen” компани нөлөөлжээ. Тус компани мөн ирэх арван жилд нүүрс хүчлийн хийг тэглэсэн компани болох зорилт тавин ажиллаж байна.
Коронавирусний цар тахлаас үүдэн автомашины борлуулалт Их Британид буурсан ч цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өсөж, 76 мянгад хүрчээ. “100 жилийн тансаг зэрэглэлийг автомашин үйлдвэрлэгчээс “Bentley” шинэ, экологийн цэвэр, ёс зүйтэй тансаг хэрэглээ болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Эдриан Холлмарк мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )