Улаан-Үдийн сургуулиудад мина байрлуулсан мэдээллийг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын хэд хэдэн сургуульд мина байрлуулсан тухай мэдээллийг шалгаж байна гэж Риа Новости агентлаг мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, мина байрлуулсан гэх мэдээлэл нь хуурамч дуудлагын шинжтэй байна гэж Росгвардийн Буриадыг хариуцсан газар онцолжээ. Ямар ч тохиолдолд ийм дуудлагыг онцгой байдлын албаны алба хаагчид газар дээр нь очиж, шалгадаг байна.

Улаан-Үд хотын захиргааны мэдээлснээр, тухайн сургуулиудын сурагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Хоёрдугаар ээлжийн сурагчдад онлайнаар хичээл орохоор болсон байна.

2019 оны сүүлчээс эхлэн Оросын хотуудын шүүх, худалдааны төв, метро, агаарын тээврийн болон төмөр замын дэд бүтэц, сургууль, эмнэлэгт  мина байрлуулсан гэх дуудлагын давлагаа явжээ. Эдгээр дуудлагын аль нь ч батлагдаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top