Ханхүү Харри ээж Диана гүнжийн 1997 онд Африкт хийсэн айлчлалынхаа үер Ангол дахь минажүүлсэн талбайгаар алхаж, дэлхий даяар минажүүлэлтийг хориглоход хүчтэй нөлөө үзүүлсэн тэрхүү аяллын жимээр өнөөдөр /2019.09.27/ алхаж, ээжийнхээ гэрэл зураг авхуулж байсан газар очжээ. Хуамбо хот дахь эл талбай өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй гудамж болжээ. Өмнөд Африкийн тус улс 2025 он гэхэд газрын минагүй орон болохоор зорьж байгаа аж.
Диана гүнжийн тэрхүү айлчлал өнөөдрийг хүртэл яригдсаар байдаг гэж газрын минагийн эсрэг буяны “The HALO Trust” байгууллагын хөтөлбөрийн менежер Ралф Легг онцолжээ. Түүний хэлснээр, Диана гүнжийн тэрхүү зоримог алхам зөвхөн Анголд төдийгүй дэлхий даяар явган цэргийн эсрэг газрыг минажүүлэхийг хориглоход хүчтэй нөлөө үзүүлжээ.
Мөн онд хүний эсрэг газрын мина ашиглах, үйлдвэрлэх, тээвэрлэхийг хориглосон олон улсын конвенц батлагдаж, хоёр жилийн дараа хүчин төгөлдөр болж байв. Одоогоор тус конвенцид 164 улс гарын үсэг зураад байна. Энэ хугацаанд нийт 48 сая гаруй газрын минаг устгаж, 31 улс орон минажүүлсэн талбайнуудаа цэвэрлээд байгаа бол газрын мина үйлдвэрлэл бараг зогсоод байна.
Гэсэн хэдий ч дэлхий газрын минагаас бүрэн ангижирч чадаагүй л байна. Афганистан, Сири, Йеменд минажүүлсэн олон талбай бий. Анголд гэхэд нэмж 650 талбайг цэвэрлэх үлдээд байна гэж Ралф Легг ярьжээ.
Ангол улс минагүйжүүлсэн талбайг дархан цаазтай газар болгож, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319