АНУ-ын “Julien's” дуудлага худалдааны ордон Диана гүнжийн улаан өнгөтэй үдшийн даашинзыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “Daily Mail” бичжээ.
Уг гоёмсог даашинзыг Диана гүнжид зориулан Британийн загвар зохион бүтээгч Брюс Олдфилд 1980-аад онд урлаж байжээ. Диана гүнж амьд ахуйдаа уг даашинзыг гурван удаа өмссөн байна. 1989 онд хоёр удаа, 1991 оны арваннэгдүгээр сарын 18-нд Лондон хотноо “Hothead” киноны нээлтийн арга хэмжээнд зориулж мөн өмсөж байжээ. Даашинзыг 25 мянган ам.доллароос эхэлж дуудна. “Julien's” дуудлага худалдааны ордны төлөөлөгчид даашинз 200-400 ам.долларын үнэд хүрнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )