.jpg)
Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргүүд ОХУ-д минагүйжүүлэх сургуулилтад хамрагдаж байна.
Хятадын Төв телевизийн мэдээлснээр, энэ сарын 12 хүртэл үргэлжлэх сургуулилт нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын батлан хамгаалах сайд нарын зөвлөгөөний шинжээчдийн ажлын хэсгийн арга хэмжээний хүрээнд болж байна.
Сургуулилтыг Зүүн өмнөд Азийн орнуудын зэвсэгт хүчнүүд хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр цэргийн алба хаагчид тэсэрч, дэлбэрэх төхөөрөмж бүхий бүсэд аюулгүй байдлыг хангах дадлаа сайжруулж байна. Түүнчлэн, механик аргаар минагүйжүүлэх, сапер нохойг ашиглах, гараар хийсэн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох зэрэг ажиллагааг явуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь туршлага солилцох, оролцогч орнуудын алба хаагчдын минагүйжүүлэх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой.

Сэтгэгдэл ( 0 )