Их Британийн хааны удмын гэр бүлийнхэн шинээр ирсэн хүмүүс, ялангуяа хааны удмын эрчүүдтэй болзож буй эмэгтэйчүүдийг гадуурхаж, доромжилдог тухай хааны үеэл ярьжээ.
Тэрээр "Меган Марклд чиний туулж өнгөрүүлж буй бүхэн тамын там гэж хэлье" гэжээ. III Чальз хааны гуравдугаар үеэл гэгддэг Сербийн хааны удам Кристина Оксенберг энэ тухай "The Post" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд "Хэрэв тэр тэнд зүгээр байж чадвал хэн нэгэн түүнийг дэмжих л болно. Гэхдээ хэн ч пасспорт авдаггүй. Үүнд Кэйт Миддлтон ч хамаатай" хэмээн ярьжээ.
59 настай Кристина Оксенбергийн ээж Югославын гүнж Элизабет билээ. Кристинагийн ээж нэгэн цагт хаан Чарльзтай тун ч дотно нөхөрлөдөг байсан бөгөөд ихэнх цаг хугацаагаа хааны гэр бүлийнхэнтэй өнгөрүүлдэг байсан аж.
Тэрээр Кейт Миддлтоныг ханхүү Уиллъямстай болзож эхлэх үед хааны гэр бүлд гарч байсан яриаг дурджээ. Тэд Кейт Миддлтоныг "дундаж давхаргын" нэгэн хэмээн шоолж байсан гэнэ.
Мөн 1980-д оны эхэн үед ханхүү Эндрю жүжигчин Старктай 18 сарын турш болзсон. Түүнийг эсэргүүцсэн хатан хаан II Элизабет Эндрюгээс холбоогоо тасалжээ. Удалгүй Старкийн насанд хүрэгчдийн кинонд тоглож байсан тухай мэдээлэл цацагдаж тэдний үерхэл эцэс болжээ.
Хатан хаан II Элизабетийн нэгдүгээр үеэл Кентийн хунтайж Майкл 1978 онд Рейбництэй гэрлэсэн. Тухайн үед Рейбницд маш хэцүү байсан ч энэ нь хааны удмын гэр бүлийнхний хувьд хөгжилтэй зүйл байв.
Энэ тухай Кристина "Тэд түүнтэй яг л Мегантай харьцдаг шигээ харьцсан. Түүнийг шоолж, хүндэтгэлгүй хандсан. Тэд гаднынханд маш хатуу ханддаг. Арьсний өнгөтэй холбоотой асуудал биш л дээ. Энэ нь гадны хүн байх тухай зүйл юм" гэжээ.
Өнгөрөгч даваа гарагт хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол болсон. Энэ үеэр Меган Марклын хийсэн үйлдэл бүрийг шинжиж байсан нь Кристинад огтхон ч таалагдаагүй гэнэ. "Тэр бол Харригийн сонгосон эхнэр. Тэд өөрсдийн хэмжүүрээр ангийн систем гаргаж ирсэн. Тэд Харригийн сонголтыг хүндэтгэх ёстой" хэмээн ярьсан нь олны анхаарлыг ихээр татаад байна.
Сэтгэгдэл ( 0 )