Ханхүү Харрийг хорих эсвэл албадан гаргаж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
13 цагийн өмнө

 

АНУ-ын шүүх Их Британийн ханхүү Харригийн АНУ-ын виз авахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг нийтлэх тухай шийдвэр гаргасан тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Шүүх АНУ-ын “Heritage Foundation” судалгааны төвөөс гаргасан хүсэлтийг авч хэлэлцэн, ханхүүгийн виз авахдаа бүрдүүлж байсан материалыг энэ сарын 18-аас өмнө ил болгох тухай шийдвэр гаргасан байна. Шийдвэрийг АНУ-ын хууль зүйн яам хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр Их Британийн хааны хүү АНУ-ын виз авахдаа хууль зөрчсөн эсэхийг олон нийт мэдэх боломжтой болох юм.

2023 онд ханхүү Харри өөрийн намтартаа хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байв. Харин 2022 онд АНУ-ын визний мэдүүлэгт хар тамхи хэрэглэсэн эсэх тухай асуулт байдаг аж. Хэрэв ханхүү энэхүү асуултад “тийм” гэж хариулсан бол тус улсын визийг тусгай зөвшөөрлөөр авах ёстой аж. Хэрэв ханхүү Харри эл асуултад хариулаагүй эсвэл буруу хариулсан нь тодорхой болбол түүнийг албадан гаргах эсвэл таван жилээр хорих ял оноож магадгүй юм.

Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ханхүү Харрийг АНУ-аас албадан гаргах боломжийг үгүйсгэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гн(139.5.219.64) 7 цагийн өмнө

Тэнэг эхнэрээс нь л болж байхгүй юу?

0  |  0
S(66.181.176.143) 11 цагийн өмнө

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.176.143) 11 цагийн өмнө

ANUSDI80955877

0  |  0
Close menu