Ханхүү Харри Украинд айлчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Их Британийн ханхүү Харри Украинд гэнэтийн айчлал хийж, Львов хотын “Superhumans Centre” эмнэлэгт зочилсон байна. Тус эмнэлэгт дайны талбарт шархадсан цэргүүдийг эмчилдэг байна.

Ханхүү Украинд энэ сарын 10 буюу пүрэв гарагт айлчилжээ. Аюулгүй байдлын үүднээс энэ тухай ханхүү Украинаас явсны дараа хэвлэлүүдээр мэдээлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Ханхүү Харрийг Украиныг ил тод дэмжсэн хэмээн шүүмжилж байсан билээ. Их Британийн армид 10 жил алба хаасан ханхүү Украинд дайн эхэлснээс хойш айлчилсан Их Британийн хааны гэр бүлийн хоёрдох гишүүн юм. Өнгөрсөн онд Эдинбургийн гүнгийн авхай Софи Киев хотод айлчилж байсан билээ.

2014 онд Харри “Invictus Games” сан байгуулсан бөгөөд сан нь шархдаж байсан ахмад дайчдад спортын тэмцээнүүдэд оролцох боломж олгодог юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 04 сарын 13

GOOD JOB

0  |  0
Close menu