Ханхүү Харри Их Британийн иргэдийн татварын мөнгөөр цагдаагийн хамгаалалт авах эрхээ алджээ. Их Британийн өндөр шүүхийн шийдвэрийг тэрбээр давж заалдахаар зэхэж байна.
Ханхүү Харригийн хамгаалалтын түвшнийг Хааны гэр бүл болон нийгмийн зүтгэлтнүүдийн хамгаалалтыг хариуцсан гүйцэтгэх хороо бууруулжээ. Харригийн хэлснээр тэрбээр давуу эрх эдлэхийг бус харин тус хорооноос дүрмээ хууль ёсоор, шударгаар биелүүлэхийг шаардаж байгаа гэнэ.
Ханхүү Харри, эхнэр Меган Маркл нар 2020 оны гуравдугаар сарын 31-ээс эхлэн хааны гэр бүлийн гишүүнийн статусаас татгалзсан билээ. Түүнээс хойш Их Британийн Дотоод хэргийн яам ханхүү Харрийг эх орондоо айлчлах үеэр цагдаагийн хамгаалалт автоматаар гаргахаас татгалзсан юм. Сассексийн гүнгийн өмгөөлөгчид энэ шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандсан байна. Дотоод хэргийн яам хааны хүү татвар төлөгчдийн татварын мөнгөөр санхүүждэг цагдаагийн албаны хамгаалалт найдаж болно хэмээн мэдэгдсэн ч гэхдээ автоматаар хамгаалалт олгоно хэмээн ойлгож болохгүй гэж тодруулжээ. Лхагва гарагт Лондонгийн өндөр шүүх ДХЯ-ны шийдвэр нь процедурын алдаа гаргаагүй хэмээн үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )