Ханхүү Харрид Их Британид яаралтай ирж, гурван долоо хоног эмнэлэгт эмчлүүлж буй өвөөтэйгөө уулзахыг зөвлөсөн тухай “The Royal Observer” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Энэ сарын 1-нд хатан хаан II Элизабетын нөхөр, хунтайж Филиппийг VII Эдуард хааны нэрэмжит эмнэлгээс Гэгээн Варфоломейн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Түүнийг анх халдварт өвчний улмаас энэ сарын 17-нд эмнэлэгт хүргэсэн юм.
“The Royal Observer” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, Букинхэмийн ордон оршуулгын ажилд бэлдэж буй аж.
Эдинбургийн гүн, хунтайж Филипп Маунтбеттен 1921 онд төрсөн. Тэрбээр хатан Элизабеттай 1947 онд гэрлэжээ. Хунтайж Филипп ирэх зургаадугаар сард 100 насны ойгоо тэмдэглэнэ.
Тэрбээр энэ сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эмнэлэгт ийм урт хугацаанд хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаагүй аж.
Британийн эрх баригчид хунтайж Филиппийг нас барсан тохиолдол “Форт Бриж ажиллагааг” хэрэгжүүлэх юм. Төлөвлөгөө ёсоор, Их Британид гашуудал зарлах ба энэ хугацаанд хатан хаан төрийн үйл хэрэгт оролцохгүй. Оршуулгад хатан хааны гэр бүлийн гишүүд, Филиппийн найз нөхөд, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн нар оролцох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Үхэх цаг нь ирж дээ хөөрхий.