Ханхүү Харри III Чарльз хааныг хаан ширээнд өргөмжлөх ёслолд зориулсан хүндэтгэлийн концертыг үзэхгүй гэж “Mirror” хэвлэлд мэдээлжээ.
Сассексийн гүн баярын зарим арга хэмжээнд оролцохгүй гэдгээ эцэгтээ дуулгасан байна. Тавдугаар сарын 7-нд Уиндзорын шилтгээнд болох хүндэтгэлийн концертыг алгасах болсон шалтгаан нь Арчи хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Калифорни руу буцахтай холбоотой. Хүндэтгэлийн концертод дуучин Лайонел Ричи, “Take That” хамтлаг, дуучин Кэти Перри зэрэг алдартай уран бүтээлчид оролцох юм.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, ханхүү Харри өмнө нь холбоотой байсан буяны байгууллагуудаар ч мөн орохгүй аж. Гэхдээ ханхүү ирэх зун Их Британид дахин ирэх тухай гэр бүлдээ дуулгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )