Ханхүү Харригийн ном гарсны дараа хүүхдүүдийнх нь хэргэм зэрэг шийдэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Их Британийн хаан III Чарльз ханхүү Харригийн дурсамж ном гарсны дараа ач нар болох Арчи, Лилибетийн хэргэм, зэргийн тухай эцсийн шийдвэр гаргана гэж “Mirror” хэвлэлд бичжээ.

Хатан хаан II Элизабет таалал төгссөний дараа Харригийн хоёр хүүхэд ханхүү, гүнжийн хэргэм зэрэг шууд хүртэх ёстой байсан ч өнөөг хүртэл хойшлогджээ.

Шинжээч Кэти Николлын үзэж буйгаар, хаан III Чарльз ханхүү Харригийн дурсамж ном гартал ямар нэгэн шийдвэр гаргахаас түдгэлзэж байна. Чарльз хаан болсноор Харри, Меган нарын хүү Арчи Сассексийн ханхүү, охин Лилибет Сассексийн гүнж болох учиртай. Гэсэн ч хааны гэр бүлийн цахим хуудсанд тэд ноён Арчи Харрисон Маунтбаттен-Виндзор, хатагтай Лилибет Маунтбаттен-Виндзор гэж бичигдсэн хэвээр байна.

Сассексийн гүн Харри “Penguin Random House” хэвлэлийн газартай дөрвөн ном хэвлүүлэх олон сая ам.долларын өртөгтэй гэрээ хийсэн. Эхний ном болох дурсамж нь энэ оны сүүлээр гарах ёстой байсан ч хатан хаан нас барсантай холбогдуулан хойшлуулсан билээ.

Top