Букингемийн ордноос танилцуулсан III Чарльз хааны хөрөг шуугиан дагуулаад байна.
Хааныг тод улаан дэвсгэр дээр гартаа сэлэм барьж, мөрөн дээр нь эрвээхэй сууснаар дүрсэлжээ. Их Британийн уран зураач Жонатан Йеогийн ярьснаар, тэрбээр хааны хөргийг илүү орчин үеийн харагдуулах гэж тод улаан өнгийг сонгосон гэж тайлбарласан байна. Хаан түүний бүтээлийг дуусаагүй байхад нь харжээ. Чарльз хаан эхлээд гайхаж хүлээн авсан бол Камилла хатан бүтээлийг нь магтсан гэнэ. Уран зураачийн хэлснээр, дүрэмт хувцас, сэлэм зэрэг элементийг тусгаснаар хаадын хөргийн уламжлалыг хадгалсан аж. Илүү орчин үеийн өнгө аяс оруулахын тулд тод өнгө сонгож, хааны мөрөн дээр эрвээхэй дүрсэлжээ. Урлагт эрвээхэйгээр сэргэн мандалтыг бэлгэддэг. Тиймээс хаан ширээнд суугаад удаагүй байгаа хааны хувьд тохиромжтой гэж үзсэн байна. Энэ санааг Чарльз хааны өөрөө гаргасан гэж зураач ярьжээ.
Хөрөг зургийг өнгөрсөн мягмар гарагт олон нийтэд танилцуулсан ба тод улаан өнгө олонд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид “тамд шатаж байгаа мэт”, “колоничлолын үед цус урсгасныг сануулж байгаа мэт”, “цусанд будагдсан мэт” гэсэн комментууд хөвөрчээ.
Сэтгэгдэл ( 2 )
удахгүй цусандаа живэхийг ёрлосон байна
Мэдрэл Камилад нь таалагдсан бол шалдан бсан ч хамаагүй