Английн банк III Чарльз хааны хөрөгтэй мөнгөн дэвсгэртийг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

 

Английн банк Их Британийн III Чарльз хааны хөрөгт бүхий шинэ мөнгөн тэмдэгтийн загварыг танилцуулав.

Шинэ хааны хөрөг 5, 10, 20 болон 50 фунтын дэвсгэртийн нүүрэн талд дүрсэлсэн байна. Шинэ мөнгөн дэвсгэртүүд 2024 оны дунд үед эргэлтэд орно. III Чарльз хаан болон талийгаач хатан хааны хөрөг бүхий зоосон болон цаасан мөнгө хааны гэр бүлийн шийдвэр гарах хүртэл нэгэн зэрэг эргэлтэд байх аж. Хатан хааны хөрөг бүхий мөнгөн тэмдэгтийг элэгдэхийн хэрээр аажмаар эргэлтээс гаргах гэнэ. Ийм алхмыг Английн банк хааны гэр бүлийн зөвлөмжийн дагуу экологийн болон санхүүгийн зардал гаргахаас зайлсхийх үүднээс авч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top