Их Британийн хаан III Чарльз Лондонгийн Тауэр цайз дахь нууцлаг аллагыг илрүүлэхийн тулд 539 жилийн өмнө хөнөөгдсөн хунтайж нарын ДНХ тест хийхийг дэмжсэн тухай “Daily Mail” хэвлэлд мэдээлжээ.
Домог ёсоор хаан эцгийнхээ нас барсны дараа хаан ширээг залгамжлах ёстой байсан Эдуард дүүгийнхээ хамт Лондонгийн Тауэрт 1483 онд хоригджээ. Тэдний авга ах III Ричард ах дүү хоёр хунтайжийг хууль бус угсаа залгамжлагчид хэмээн зарлаж, Тауэрт хорьсон байна. Түүнээс хойш тэднийг хэн ч амьдаар нь хараагүй. XVI, XVII зуунд тус цайзын бүсэд хэд хэдэн хүүхдийн араг яс олдсон байна.
Өдгөө хунтайж нарын шарил хаадын бунханд байрладаг ба хааны зөвшөөрөлгүй шарилыг нээхийг хориглодог аж. Хатан хаан II Элизабэт шарилыг нээх зөвшөөрөл олгодоггүй байсан бол III Чарльз эрдэмтдэд ДНХ тест явуулахыг зөвшөөрсөн байна. Хаан III Чарльз гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж, залуу хунтайж нар хэрхэн нас барсныг тогтоохыг хүссэн гэж “Historic Royal Palaces” тайлбарлагч Трейси Борман ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )