Ханхүү Харри түүний эхнэр Меган Маркл нарын хүү Арчи, охин Лилибет нар албан ёсоор гүнж, ханхүү хэргэм зэрэгтэй болсон тухай Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны сайтад мэдээлжээ.
1917 онд хатан хаан II Элизабет агсны өвөө V Жоржийн тогтоосон журмын дагуу ханхүү, гүнжийн хэргэм зэргийг хааны өөрийнх нь үр хүүхэд, ач зээ нарт эсвэл угсаа залгамжлагчийн хүүхдүүдэд олгодог байна.
Тиймээс Уэльсийн хунтайж Уильям, Кэтрин нарын хүүхдүүд ханхүү, гүнж хэргэмтэй төрсөн бол тухайн үед хаан ширээнд заларч асан хатан хааны гуч болох Арчи, Лилибетийг ноён Арчи Маунтбеттен-Виндзор, хатагтай Лилибет Маунтбеттен-Виндзор хэмээдэг. Харин тэдний статус эцэг Харри нь угсаа залгамжлагчийн хүүгээс хааны хүү болсны дараа шууд өөрчлөгдөж, хааны ач болсон.
Журам ёсоор, хунтайж Уильямын эхнэр нөхөр нь Уэльсийн хунтайж болоход гүнжийн хэргэмтэй болсон бол Меган Сассексийн гүнгийн авхайгаар үлдэнэ. Ингэхдээ Кэтрин нэрийнхээ өмнө гүнж хэмээх хэргэм зэргийг тавих эрхгүй. Ийм эрх ямба зөвхөн хааны гэр бүлд төрсөн хүнд л байдаг. Тиймээс Кэтринийг гүнж Кэтрин бус Уэльсийн гүнж хэмээдэг. Арчи хаан ширээг залгамжлах эрхмүүдийн дарааллын зургаад жагсаж байгаа бол түүний дүү Лилибет долоод бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Их Британи улам ядуураад байхад хаант засаглалаа халмаар юм аа.