Их Британийн шинэ Ерөнхий сайд хаанаас илүү баян

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак, гэргий Акшата Мурти нарын хөрөнгө 845 сая ам.доллароор үнэлэгддэг байна.

Тэдний гэр бүл Их Британийн тэргүүн баян гэр бүлийн жагсаалтад 222-рт бичигддэг. Хатан хаан II Элизабетын хөрөнгө нас барахаас нь өмнө 418.5 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ. III Чарльз хаан, хатан Камилла нарын хөрөнгө 339-396 сая ам.долларын хооронд хэлбэлздэг байна.

Риши Сунакийн гэр бүл нийт 17 сая ам.долларын үнэ бүхий дөрвөн байр, эдлэнтэй. Тэд Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2009 онд гэр бүл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top