Их Британийн ээлжит бус сонгуулийн санал хураалтын дүнгээр Лейборист нам олонхын санал авч, сэр Кир Стармер Их Британийн шинэ Ерөнхий сайд болж байна. Ингэснээр засгийн эрхийг 14 жилийн турш барьсан Консерватив намын үе төгсөж байна.
Их Британийн одоогийн Ерөнхий сайд Риши Сунак өөрийн тойрог болох Ричмонд, Норталлертоноос парламентад сонгогдож чадсан ч ерөнхий сайдын суудлаа алдав. Тэрбээр намынхаа ялагдлыг хүлээн зөвшөөрч, Стармерт баяр хүргэсэн байна.
Баасан гарагийн /2024.07.05/ орой Сунак, дараа нь Стармер Букингемийн ордонд Их Британийн хаан Чарльз III бараалхах юм.