Британийн ард түмэн Консерватив намд Их Британийг Европын Холбооноос гаргах эрх олголоо гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт болсон ээлжит бус парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан үр дүнгийн талаар өнөөдөр /2019.12.13/ мэдээлэл хийхдээ онцолжээ.
Санал хураалтын нийт тойргийн 70 орчим хувиас ирүүлсэн саналыг тоолоход тус нам ялж байна.
Энэ түүхэн сонгууль Британийн ард түмний хүсэл зоригийг амьдралд хэрэгжүүлэх, улс орноо өөрчлөх боломж олгож байна. Үүнийг бид маргааш биш, өнөөдрөөс хийж эхэлнэ хэмээн Борис Жонсон сэтгэгдлээ хуваалцжээ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Борис Жонсон гол зорилгоо Их Британийг Европын Холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө гаргах явдал гэж тодорхойлж байсан.
Ерөнхий сайд өөрөө 25 мянган хүний санал авч, парламентад сонгогдов. Их Британийн хуулиар, Ерөнхий сайд болон танхимын бүх гишүүд парламентын гишүүн байх ёстой. Тиймээс Нийтийн танхимд сонгогдоогүй тохиолдолд тухайн улстөрч засгийн газарт орох эрхгүй болдог. Нийтийн танхимд Ерөнхий сайд асан Тереза Мэй мөн сонгогдсон байна.
Нийт 650 тойргийн 440 тойргоос ирсэн саналын хуудсыг тоолоход Консерватив нам 231 санал аваад байгаа бол сөрөг хүчний Лейборист нам 153 суудал аваад байна. 2017 оны сонгуулийн үр дүнтэй харьцуулахад Консерватив нам 32 суудлаар илүү, харин Лейборист нам 43 суудал алдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )