Европын Холбоо Их Британийн талд гэмт хэрэг болон хууль бус цагаачлалын тухай мэдээллийн санд нэвтрэх эрх олгохгүй байх шийдвэр гаргажээ.
Эл мэдээллийн санд нэвтэрснээр Их Британид орогнол хүссэн өргөдлийг илүү шуурхай авч үзэх боломжийг олгодог байжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Их Британи хууль бус цагаачдын Балканы орнууд руу албадан гаргах боломжийг судалж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Их Британи нь Албани, Серби, Босни Херцеговина болон Умард Македонтой энэхүү асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай The Times хэвлэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )