Европын Холбоо болон АНУ-тай харилцаагаа бэхжүүлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

“Дэлхийд түгшүүртэй байдал улам хурцдаж байгаа өнөө үед Их Британи Европын Холбоотой ч, АНУ-тай ч харилцаа холбоогоо бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү харилцааг шинэчлэн бэхжүүлэх нь манай эдийн засгийн засгийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч амин чухал билээ” гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Лондон хотын даргын уламжлалт хүлээн авалт дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Их Британи нь Вашингтон болон Брюсселийн аль нэгийг сонгох биш, харин хоёр холбоотонтойгоо харилцаагаа нэгэн зэрэг хөгжүүлж, үндэсний эрх ашигтаа нийцэх хамтын ажиллагааны уян хатан аргуудыг эрж олох ёстой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top