Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярьжээ.
Тэд энэ үеэрээ Хятадын эсрэг авах арга хэмжээ болон Украинд тусламж үзүүлэх талаар ярилцсан байна. Мөн тэд ирэх сард Индонезид болох Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзахыг тэсэж ядан хүлээж буйгаа илэрхийлжээ.
Сунак, Байден нар Их Британи болон АНУ-ын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, Хятадын хор хөнөөлтэй нөлөөний эсрэг авах арга хэмжээний талаар ярилцсан байна.
Мөн Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэхэд АНУ, Их Британи тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Их-20-ийн дээд хэмжээний уулзалт ирэх арваннэгдүгээр сарын дундуур Индонезид болно.
Сэтгэгдэл ( 2 )
Бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэгч оросууд удахгүй өөрсдийнх нь ярьдгаар төрийн байгуулалтгүй болж эрх чөлөөт улсууд бий болно.
Baifen zonog nohoi Barak Obamagiin duu har tamhichin Taraah Obamatai uilz jee. Amerik Angli 2 bol hun torolhtonii zanajlt daisan mon