Европын Холбоо, Их Британи Зул сарын баярын битүүний өдөр Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл явцын (Брексит) дараах хоёр талын харилцааны тухай хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрч чаджээ.
Баримт бичигт талууд бараа үйлчилгээний татваргүй чөлөөт худалдааны бүс байгуулах, гааль, ариун цэврийн хяналтыг нэвтрүүлэх, эдийн засгийн бүс дэх загасчлалын хувь хэмжээг тогтоох, эдийн засагт экологийн өндөр стандартыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн явцад нүүрс төрөгч их хэмжээгээр ялгаруулдаг бараа, үйлчилгээнд тусгай татвар ногдуулахаар тохиролцсоноос гадна тээвэр, эрчим хүчний хангамж, мэдээлэл хамгааллын асуудлыг тусгасан байна.
Тоглоомын нэгдсэн дүрэм
Хэлэлцээрт Британийн болон Европын компаниудад өрсөлдөх тэгш нөхцөлийг хангах, хөрөнгө оруулалт, татвар, өрсөлдөөн, бизнесийн салбарт төрөөс дэмжлэг үзүүлэхэд нэгдсэн байр сууриас хандах, хамтын түншлэлийн зөвлөл байгуулахаар заажээ. Мөн талууд хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд хариу арга хэмжээ авах эрхтэй.
Иргэдийн зорчих хөдөлгөөн
Их Британид Европын Холбооны нэгдсэн зах зээлийн зарчим үйлчлэхгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Их Британийн иргэд хилээр чөлөөтэй нэвтрэх, гэрийн тэжээмэл амьтдын Европын паспорт ашиглах, гишүүн орнуудын нутаг дэвсгэрт 90 гаруй хоног визгүй зорчих зэрэг эрхийг эдлэх боломжгүй болж байна.
Ингэхдээ Британийн иргэд Европ руу 90 хүртэл хоног визгүй зорчих эрх эдлэх ба ЕХ-ны гишүүн орнуудад суралцах, ажиллахад нэмэлт нөхцөл тавигдахаар болжээ.
Гадаад бодлого
Их Британийн санаачилгаар хэлэлцээрт гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудыг тусгаагүй байна.
Аюулгүй байдал, Умард Ирланд
Талууд хууль сахиулах болон шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ хүрээг тодорхойлжээ.
Умард Ирландын хувьд, Их Британитай хамт ЕХ-ноос гарч буй Олстер болон ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэж буй Ирландын хооронд чөлөөтэй зорчих асуудлыг баталгаажуулав.
Сэтгэгдэл ( 0 )