Их Британийг Европын холбооноос гаргах явц буюу Брекситийн улмаас Их Британийн эдийн засаг 2.5-3 хувиар буурч, 73.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна гэж Санхүүгийн судалгааны хүрээлэнгээс гаргасан илтгэлд дурджээ.
Брюссельтэй хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хийлгүйгээр Брекситийг хэрэгжүүлэх Британийн засгийн газрын төлөвлөгөө үндэсний өрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, сүүлийн тавин жилд тохиож байгаагүй их хэмжээнд буюу 123 тэрбум ам.долларт хүргэж болзошгүйг судалгаа харуулжээ.
Citi банкны эдийн засагч Кристиан Шулцийн хэлснээр Брекситийн улмаас Британийн бизнест оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 20 хувиар буурчээ. Их Британи Европын холбооны гишүүн байх нь түүний эдийн засгийн өсөлтийг дэмжих эерэг хувилбар юм гэж тэрбээр үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )