Их Британи даяар пүрэв гарагийн өглөө орон нутгийн цагаар 07.00 цагт ээлжит бус парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ. Их Британийн Европын Холбооноос гарах буюу Брекситийн хувь заяаг шийдвэрлэх энэ удаагийн санал хураалт тус улсад сүүлийн 100 жилд арванхоёрдугаар сард болж буйгаараа мөн сүүлийн таван жилд болж буй гурав дахь сонгууль гэдгээрээ онцлог.
Англи, Уэлс, Шотланд, Умард Ирланд даяар нийт 650 тойрогт дөрвөн мянга гаруй санал хураах байр ажиллаж байна. Санал хураалтын үр дүн урьдчилсан байдлаар баасан гарагийн өглөө гарна гэж тооцоолж байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нам нь сонгуульд ялбал Европын Холбоотой байгуулах хэлэлцээрийг Зул сарын өмнө зөвшилцөх амлалт өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )